АН-ын ҮЗХ-ны хуралдааны талаар тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хуралдаанаас мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд хэрхэн оролцох талаар нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Ингэхдээ өмнөх сонгуулиар дэвшүүлсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө баяжуулан үргэлжлүүлж, сонгуульд дангаараа оролцохоор болжээ.
Хуралдааны ирц 63 хувьтай байсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй гэнэ. Гэхдээ ҮЗХ ойрын хугацаанд, магадгүй өнөөдөр ч дахин хуралдахыг үгүйсгэхгүй гэв. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллах тухай ярьж байсан. Тэгэхээр одоо энэ санал хүчингүй гэсэн үг үү?-Хуулиар энэ сарын 29-ний дотор намууд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Энэ хүртэл нэгдэх зарим боломж нээлттэй.
Бид улс төрийн аливаа намтай эвсэж сонгуульд орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж хэлж болно.
-Сонгуулийн хуулийг өөрчилж, жагсаалтаар сонгох 28 мандатыг үгүй болгохоор АН, МАН-ынхан тохирсон гэх юм.-Энэ талаар бараг ярихгүй л болов уу. Сонгуулийн хуулийг өөрчлөх тухайд АН-ынхан нэгдмэл байр сууринд хүрээгүй байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа