09:00 цагт: Баянгол дүүргийн 0164 дүгээр ангид “Монгол цэргийн жавхаа” цэргийн жагсаал болно.
11:00 цагт: Туркийн элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Туркийн элчин сайдын яамны байранд болно.
11:00 цагт: Засгийн газрын хуралдаанаас Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн эрдэлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг ХАХНХ-ын сайдад өгсөн ба энэ талаар сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. ХАХНХЯ-ны байранд.
14:00 цагт: Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд “Мэдээллийн цаг” хуралтай.
14:30 цагт: “Орос-Монголын бизнесийн шинэ хөгжил” бизнес форум МҮХАҮТ-ийн 507 тоот хурлын танхимд болно.
МН мэдээллийн төвд:
11:00 цагт: “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл гарсан. Уг асуудалд мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Баянзүрх дүүргийн АН-ын шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Б.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Зууний мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төвд:
12:00 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардаж, жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа