Х.Цагаанбаатарыг сандаргасан нэгжлэг


Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Баянгол” зочид буудал дахь оффист хийсэн нэгжлэг хэн хүнийг сандаргасан. Түүнийг баривчлах гэж байна хэмээх бор шувуу цахим ертөнцөд нисэхтэй зэрэгцэн Баянгол зочид буудлын гадаа олны танил эрхмүүд Х.Баттулгыг өмгөөлөхөөр ар араасаа ирсэн.

 

Тэдний нэг нь Монгол Улсыг Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар байв. Тэрээр цахим ертөнцөөс энэ тухай сонсоод сандраад ирлээ хэмээн хэвлэлийнхэнд ярьсан. Мөн тэрээр “Удахгүй олимп болох гэж байна. Гэтэл үүний өмнө Жүдогийн холбооны ерөнхийлөгчийг баривчилж байгааг ойлгохгүй байна. Манай тамирчид одоо нэмж ирж байгаа” хэмээн жүдогийн шигшээгийнхнээр зочид буудлын гадаа хамгаалалт авсан юм.