АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 3-5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна.
Иймд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ази Европын параламетийн түншлэлийн үеэр авах арга хэмжээний тухай” А/286 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар, Улаанбаатар хотод Ази Европын парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоордөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй.
Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЗОХИЦУУЛАЛТАНД ХАМРАГДАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ
ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ӨӨРЧЛӨЛТ
| Худалдааны төвүүдийн нэр | Аж ахуйн нэгжийн нэр | Байршил | Зохицуулалт хийх өдрүүд | ||
| № | 21-Apr | 22-Apr | |||
| Пүрэв | Баасан | ||||
| 1 | Нарантуул ОУХТөв | Нарантуул ХХК | Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо | Амарна | Амарна |
| 2 | Өгөөмөр техникийн зах | Даймонд ХХК | Баянзүрх дүүргийн | Амарна | Амарна |
| 14 дүгээр хороо | |||||
| 3 | Бөмбөгөр- 1 | Юмт бөмбөгөр ХХК | Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо | Амарна | Амарна |
| Худалдааны төв | |||||
| 4 | Бөмбөгөр- 2 худалдааны төв | Эрдэнэбулган ХХК | Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо | Амарна | Амарна |
| 5 | Алтжин бөмбөгөр худалдааны төв | Даян Өндөр ХХК | Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо | Амарна | Амарна |
| 6 | Дүнжингарав худалдааны төв | Дүнжингарав ХХК | Баянзүрх дүүргийн | Амарна | Амарна |
| 14 дүгээр хороо | |||||
| 7 | Сандэй худалдааны төв | Сандэй плаза ХХК | Баянзүрх дүүргийн | Амарна | Амарна |
| 14 дүгээр хороо | |||||
| 8 | Шөнийн зах | Нармон ХХК | Баянзүрх дүүргийн | Амарна | Амарна |
| 14 дүгээр хороо | |||||
"Хархорин" худалдааны төв хязгаарлалтын бүсэд ороогүй тул ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа