УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт “Баянгол” зочид буудал дээр баривчилгааны сургаар гүйх нь холгүй ирсэн.Тэрбээр энэ үеэрээ "Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн.
Хууль хяналтынхан нэгжлэгийг яаж хийдэг, хүний эрхийг дээдэлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг нүдээрээ харахаар ирлээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Өдөр болгон нэг баривчилгаа хийдэг болсон. Монгол орон бол ардчилсан орон. Аливаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд явах ёстой. Тиймээс би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын тулд хүрэлцэн ирээд байна" гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгч байлаа.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ