2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН-тай эвсэж оролцох эсэх асуудлаа өнөөдөр болох МАН-ын Бага хурлаараа хэлэлцэж байгаа билээ. Хэрвээ хоёр нам эвсэх тохиолдолд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ.
Хоёр намын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан болон Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтийн талаар яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж байна. Энэ нь МАН ба МАХН-ынхан тойргуудаа 68:32 хувиар хуваана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тойрогт нэр дэвших 48 нэр дэвшигчийн 15 нь МАХН-аас, 33 нь МАН-аас нэр дэвших нь.
Харин жагсаалтын 28-аас 10 нь МАХН-д ногдохоор болж байна. Жагсаалтын 28-ыг эрэмбэлэхдээ гурван нэр дэвшигч тутамд нэг МАХН-ын нэр дэвшигч байхаар тохирчээ. Түүнчлэн МАН, МАХН-ын байгуулсан эвслийн Удирдах зөвлөл 50:50 хувийн харьцаатай байх бөгөөд удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байх аж.
Хоёр намын хамтарсан ажлын хэсгийн санал, дүгнэлтэд “Хариуцлагаа хамтдаа үүрэх, мөн сонгогчдод амласан амлалтаа тууштай биелүүлэх, бодлогоо хэрэгжүүлэх, эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг тус тус квотоос гадуур хоёр намаас сөөлжлөн нэр дэвшүүлнэ. Орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцох бөгөөд нэр дэвшүүлэх квотыг 2012 онд тухайн орон нутгийн ИТХ-ын сонгуульд авсан санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тохиролцоно. ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгуулийн бодит үр дүнг харгалзан орон нутгийн намын байгууллагууд шийдвэрлэнэ” гэжээ.
Мөн “Улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тууштай ажиллах, МАН-МАХН-ын улс төрийн албан тушаалтан, эсвэл аль нэг субъектыг сонгуульд оруулахгүй байх талаар Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллага тус тусдаа болон хамтдаа хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө хамтдаа тэмцэнэ” гэсэн байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа