"Тусгаар тогтнол эв нэгдлийн нам" өнөөдөр ээлжит бус Их хурлаа хийж байна. Энэ үеэр "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-ын дарга Г.Уянгаас цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг шинэ нам байгуулж байна гэж байсан нь Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам байсан юм уу. Шинэ нам биш санагдана?
-Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нэг жилийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байсан. Миний бие шинэ нам байгуулахаар найз нөхдийн хамт бүртгүүлэх гээд амжилт олоогүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, санал хураалтаас 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам өрсөлдөх эрхтэй болсон. Тиймээс бид байгуулагдсан намуудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Би намын даргаар томилогдоод, найм дахь өдрөө ээлжит бус Их хурлаа хийж байна. Сонгуульд өрсөлдөнө.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ намын ард байгаа гэсэн мэдээллүүд хэвлэлүүдээр яваад эхэллээ?
-Х.Баттулга гишүүн одоогоор манай намд байхгүй. Гэхдээ би Х.Баттулга гишүүнийг гадуур яригдаад байгаа шиг манай намд орж ирээсэй гэж хүсч байна. Ш.Сайхансамбууг байгаа гэж ярьж байгаа. Үнэхээр тийм зөв хүмүүс байвал, өмнө нь баримталж байсан байр суурь нь олон түмний дэмжлэгийг авсан, ард түмэн шалгуураараа шалгаад, зөв гэж бодож байгаа тэр хүмүүс манай намыг гээд ирвэл бид алгаа ташаад угтаад авна.
-Бие даагч гишүүдэд санал хүргүүлсэн үү?
-Бие даагч хоёр гишүүндээ урилга хүргүүлсэн. Би тэр хоёрыгоо ямар сонголт хийж байгааг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч сонголт хийсэн бай, бид фронтын нэг шугамд байх болно гэж бодож байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа