Анх найман жилийн өмнө “Сайн уу, амьдрал минь” киноны дурлалт хосуудын дүрээр үзэгч олонд танигдаж байсан жүжигчин Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар дахин учирчээ. Оюутан ахуй насны жаргалтай дурсамж, гэгээхэн хайрын үнэ цэнэ, хүмүүний мөн чанарыг илэрхийлсэн энэхүү киноны хоёрдугаар ангийг хийхээр уран бүтээлчид нь сэтгэл шулуудсан гэнэ.
Тиймээс авьяаслаг жүжигчид y, найман жилийн дараа энэхүү киноны зураг авалтад дахин оролцохоор уригдсан төдийгүй сонирхолтой дурсамжуудаа ч эргэн нэг сануулаад авлаа. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй уран бүтээлээ үзэгч олонд хүргэж, өөрсдийн нэрийг урлагийн салбарт хэдийнэ таниулсан жүжигчин Э.Мөнхтөр, О.Цэнгэл нарыг өдгөө танихгүй хүн ховор биз ээ.
Харин тус киноны нөгөө хоёр цуврал дахин үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайн бүтээл гэдэг утгаараа зөвхөн эхний цувралын сэдвийг энэ удаад үргэлжлүүлэхээр болсон байх талтай гэнэ шүү. Сонирхуулахад, жүжигчин Э.Мөнхтөр болон О.Цэнгэл нар өнгөрсөн жил “Эр хүн болгож өгөөч” кинонд дурлалт хосын дүр бүтээж үзэгч олноо баярлуулсан билээ.


Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа