Японы өмнөд хэсгийн Кюүжюу арлын Кумамото хотод өчигдөр орой орон нутгийн цагаар 21:26 минутад 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 2 хүн амиа алджээ. Тодруулбал, нэг хүн нурсан байшинд дарагдан амиа алдсан бол нөгөө нь газар хөдлөлтийн улмаас үүсэн галд өртөж амиа алджээ.
.jpg)

Газар хөдлөлт 20 секунд үргэлжилсэн бөгөөд 19 байшин нурж, 16 мянган байр цахилгаангүй болж, 38 мянган айл хийн түлшгүй болсон талаар албаныхан мэдээлсэн. Газар хөдлөлтийн дараа 45 иргэнийг эмнэлэгт хүргэснээс тавынх нь биеийн байдал хүндхэн байгаа аж. Нас барсан болон бэртэж, гэмтсэн хүний тоо өсөж магадгүй хэмээн албаныхан мэдээлсэн юм.

АНУ-ын Геологийн судалгааныхан хэлж буйгаар энэхүү газар хөдлөлт нь олон арван жижиг чичиргээг дагуулж байсан байна. Газрын гүн дэх чичиргээ одоо ч мэдрэгдсээр байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн.
Уг газар хөдлөлт нь далайн гүнд бус газрын гүнд болсон учраас цунами үүсэх эрсдэл бага байгаа гэнэ.

Харин энэ удаагийн газар хөдлөлт харьцангуй сул байсан учраас Кюүшюү арал дээр ажиллаж байгаа цөмийн 2 реакторын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэх тайлбарыг албаныхан хийлээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас тухайн бүс нутагт онц байдал зарлаад байна.
.jpg)
Одоогоор газар хөдлөлтийн улмаас 135 хүн Кумамото хотын эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ