Сонгууль болох сургаар Урлагаас Улс төрд орох залуусын цуваа үүсч зарим нь бүр дэвших тойрогоо зарлаж сурталчилгааны ажилдаа ороод байгаа. Тэгвэл Улс төрчдөөс Урлагруу хальтирах үзэгдэл сүүлийн үед олноороо гарах боллоо. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай - Монголоороо байгаасай дууг хулгайлан дуулж шуугиан тариад авсан бол УИХ-ын гишүүн Г.Уянга дуучин Ноён Бондгортой хамтран - Чи бидэн хоёр хэмээх дууг дуулсан. Тэгвэл №3 дахь хальтрагч нь БСШУЯ-ны сайд Лу.Гантөмөр Эмэгтэйчүүдийн баяраар ээждээ зориулан Эхийн тухай дууг дуулжээ.
Тэрээр хэлэхдээ: "Хайранд нь хүн байтугай хорвоо бүхэлдээ уярдаг элбэрэлт ээжүүд, эрхэмсэг бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье. Төрийн соёрхолт, зохиолч П.Пүрэвсүрэнгийн үг, хөгжмийн зохиолч Ч.Нянгарын ая Эхийн тухай дуугаар та бүхэндээ мэндчилье." гэжээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа