Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд болох Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Ц.Цэвэрбал өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зохион байгуулсан “Ахмадын супер лиг”-ийн тэмцээний үеэр Гавьяат тамирчин н.Баттулга өөд болсон “МУГТ н.Баттулгын өөд болсон асуудлыг манай холбоотой холбож тайлбарлаад байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тэмцээн зохион байгуулснаас болоогүй. Тэмцээн дууссаны дараа гэнэт түүний бие нь муудаж, бид анхан шатны тусламж үзүүлсэн. Тэнд эмч байсан.
Мөн түргэн тусламж дуудахад удсан тул багийн тамирчид нь хот руу авч явсан” гэх мэдээллийг өгсөн юм.Харин түүнтэй хамт тоглож байсан багийн тамирчин Д.Энхсайхан “Тухайн тамирчин маань бие нь муудаад эмнэлгийн тусламж авсан.
Түргэний тэрэг ирэхгүй болохоор нь бид шууд авч явсан юм. Гэтэл долоон буудал орчимд гар хөл нь хөрж, ухаангүй болсон. Хоёрдугаар эмнэлэгт авч ирж үзүүлтэл хоёр удаа сэхээд тэгээд амьсгал хураасан юм. Өмнө нь огт өвчин ярьдаггүй байсан. Гэхдээ хоёрдугаар эмнэлэгт хамгийн сүүлд гуравдугаар сард эмчилгээ хийлгэж байсан юм билээ” гэв.Мөн тэдний мэдээлснээр шүүх эмнэлгээс талийгаачийг артерийн судас нь нарийссан байсан гэх дүгнэлтийг гаргасан аж.
“Ахмадынсуперлиг” тэмцээн өнгөрсөнгуравдугаарсарын 5-наас эхлэн Хандгайтадбайрлах “Олимпийн ордон”-д дөрвөн долоо хоногийн турш явагдаж, өндөрлөсөн юм.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа