Ж.Батзандан Монголын оффшор дансны тухай удахгүй ил болгоно гэв


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Дэлхийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн баг офшорт байгаа данс, мөнгөний хэмжээг саяхан  тодорхой зарласан. Бид өнөөдрийг хүртэл Монголын оффшор дансны тухай  нэг сая доллар л байгаа талаарх мэдээлэлтэй явж ирсэн. Нэг сая биш, нэлээдгүй олон сая доллларыг оффшорт Монголын улстөрчид нуусан байна.  Үүнийг нэртэй устай нь  удахгүй зарлана" гэв. 

 

Тодруулбал, тэрээр Өргөдлийн байнгын хорооноос оффшортой холбоотой ил болсон мэдээллийг шалгуулахаар ТЕГ, АТГ, цагдаагийн байгууллагууд руу албан бичиг явуулсан байгаа гэнэ. Одоогоор бидэнд ирсэн мэдээллээр тодорхой улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал бидний өмнө нь мэдэж байсан мэдээллээс нэлээд зөрж байгаа гэв. Мөн тэрээр энэ асуудлыг тун удахгүй ил болгоно. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээллүүлийг шалгаж, нягтлах ажил явагдаж байгаа хэмээн онцлов.