Т. АЮУРСАЙХАН МАГНАЙГИЙН ХАМАГ БУЛХАЙГ ИЛЧИЛЛЭЭ


ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагынханд хандаж өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байсан Магнайгийн талаар ноцтой баримтыг дэлгэлээ. Магнай гэдэг хүнийг Монголчууд сайн мэднэ. Нэг хэсэг Магнайг бараг л шударга ёсны элч гэж үзэж байлаа. Учир нь тэрбээр иргэд хөдөлмөрчидийн эрх ашгийг хамгаалах талаар дорвитой ажил хийж, хяналт шалгалт болгоноо ард түмэнд ил тод мэдээлэн ,хайр найргүй торгууль тавьж байгаагаа ярьдаг байсан билээ. Тиймдээ ч олон түмэн Магнайд ам сайтай байсан .

 

Харин Магнайгийн дараа тус байгууллагын даргын албыг хашсан Т.Амарсайхан : энэ хүн сайн хүний дүр эсгэж худлаа жүжиг тавьдаг байсан гэж хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ Магнай нь шударга хүн болж жүжиглэн янз бүрийн компани, ААН-дэд торгууль тавьж ,шударга ажиллаж байна гэж мэдээлдэг байсныг та бүхэн сайн мэднэ. Үүнээс хамгийн том жишээг дурьдвал 2012 онд нефьт импортлогч НИК ХК-д хийсэн хяналт шалгалтийн бульхай юм гэв.НИК-ийг гурван шатны шүүхээс шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн хэргээр торгууль ноогдуулсан. Харин тухайн үед ШӨХТГ-ын удирдлага болон улсын байцаагч нар энэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй төдийгүй хэрэгжүүлхийг ч бодоогүй юм.

 

Дараа нь 2014 онд Магнай тус компаний үнийг тогтоох,тоо баримтыг шалгах ажлын хэсэг байгуулаад, өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр ажлаа өгөөд явсан. Хууль номоороо бол тухайн үед НИК ХК-ыг торгох ёстой байсан. Үүний дараа НИК компаний зүгээс уг торгуулийг хүчингүй болгож өгнө үү гэсэн албан бичиг ирсэн ч миний бие хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгч , дараа нь уг бичиг баримтыг нь АТГ –т шилжүүлсэн гэлээ. Энэ хүн ард түмний дунд дандаа л торгууль тавьж байгаа сайхан хүн шиг харагдаад байдаг мэт боловч яг үнэндээ бол нөгөө торгосон гээд байгаа компаниуудтайгаа дур мэдэн эвлэрэлийн гэрээ байгуулж, эцсийн шатан дээрээ дээрхи торгуулиуудийг хүчингүй болгодог байсан . Жишээ нь шударга өрсөлдөөн хэрэглэгчийн тухай хууль зөрчсөн сүлжээ дэлгүүрүүд болох Номинг 1.1 тэрбум төгрөгөөр, Миний дэлгүүрийг 900 сая төгрөгөөр, СӨХ- дийг 568.5 сая төгрөгөөр тус тус торгосон гэх боловч албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж эдгээр торгуулиуудийг бүгдийг нь хүчингүй болгосон. Ийм жишээ баримтыг цааш нь өчнөөн олноор нь дурдаж болно. Уул нь энэхүү асуудлыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн тухай хуулиар зохицуулдаг журамтай .

 

Гэтэл энэ хүн ингэж дур мэдэн шийдэж байсан нь хуулийг ноцтой зөрчиж байсан тул би энэ албан тушаалыг авсныхаа дараа зохих байгууллагад нь мэдэгдэж хандсан гэлээ. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд төрийн алба хашиж байгаа зарим нэг хүмүүс телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан өөрийгөө “од” болгож харагдуулах гэж хичээж, элдэв янзын ярилцлага өгөн,”үнэн худлын дэнс” нэврүүлэгт оролцож баатар болдог жишиг өнөөдөр Монголд бараг хэвийн үзэгдэл болчихоо юудаа гэж бодогдхоор байна. Магадгүй ард түмэн тийм хүмүүсийг зурагтаар харахаараа овооштээ сайн байна ийм л шударга сайхан хүн дарга хийх ёстой юм гэж боддог боловуу. Гэвч хорвоогийн бүх юм үнэнээр эхэлж үнэнээр төгсдөг жамтай юм хойно ямар ч хүн, дарга байна уу цэрэг байна уу гэмт хэрэгт холбоотой л бол бүгд л ялгаагүй шударга үнэний шүүхээр шүүгддэг гэдгийг санаж явах хэрэгтэйг сануулах нь илүүдэхгүй бизээ.

 

 

Жиргээ.мн