Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа
"Надтай гэрлээч" хуримын цогц үзэсгэлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Шангри-Ла
Улаанбаатар зочид буудалд боллоо. Энэхүү үзэсгэлэнд таны мөрөөдлийн хуримыг бодит
болгож чадах хуримын үйлчилгээгээр мэргэшсэн, энэ салбартаа тэргүүлэгч 30 гаруй
байгууллагууд оролцсон бөгөөд сүйт бүсгүйн гоёмсог цагаан даашинз, үс засалт, нүүр
будалт, хослол, зангиа, цэцэг болон ширээний чимэглэл, гэрэл зураг, дүрс бичлэг, тайз,
гэрэлтүүлэг, хуримын бялуу, оргилуун дарс, сүйт бүсгүй чимэг зүүлт зэрэг хуримтай
холбоотой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан байна.
Эдгээрээс хуримаа хийхэд Габаяа Гламур Бутикийн хуримын даашинз Dyrberg Kern, The
Diamond House-ийн гоёл чимэглэл, хуримын бөгжүүдийг дэлгэн харуулсан бол
"Монбэйкери"-гийнхэн хуримын бялуунаас гадна жижиг аяган бялуу болон бусад
дессертүүдийг танилцуулав. Оросын "Гжель" зоогийн газар 100-150 зочин хүлээн авч,
хуримаа хийх гэж буй хосуудын баяраа тэмдэглэх танхим болон ширээг засаж чимэглэх,
орос, украин хоолоор дайлах боломжтой гэдгээ дуулгав.
Хуримын цогц үйлчилгээ үзүүлдэг Brand Media Group-ийнхэн surprise болон entertainment
үйлчилгээг хуримын ёслолд нэвтрүүлсэнээрээ Монголдоо анхдагч бөгөөд 2016 оны шинэ
загварын хуримын чимэглэл, уран сайхны видео цомог, уран сайхны гэрэл зураг, нүүр
будалт, үс засалт, хөтлөгч, хамтлаг дуучид, бал сарын аялал, тайз дэлгэц, гэрэл тоног
төхөөрөмж, хөгжим аппаратур, автомашины түрээс зэрэг хуримтай холбоотой бүх
үйлчилгээг нэг дор цогцоор үзүүлдэг тухайгаа танилцууллаа.
Мөн Florever-ээс бүх төрлийн цэцгэн чимэглэлүүдийг сонирхож болох ба Монголын
шилдэг одон орны болон хуримын гэрэл зурагчин Энхбатын санал болгож буй хөрөг
зураг, хуримын зураг авалт, зургийн цомог, зохиомжит видео зэрэг үйлчилгээг дунджаар
400 мянгаас 2,6 сая төгрөгөөр хийлгэх боломжтой юм байна.
Түүнчлэн Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас нэг хүний 138-238 мянган төгрөгийн
үнэтэй хуримын багц үйлчилгээ, хуримын ёслолын ажиллагаа явуулах боломжтой задгай
талбайд зассан болон тусгайлан чимэглэсэн танхимууд, хосуудын өрөөгөө танилцууллаа.
Ихэвчлэн хуримын цогц үйлчилгээ явуулдаг компаниудыг сонгон үйлчлүүлбэл сүйт
бүсгүйн даашинзаас эхлээд зоогийн газар, бал сарын аяллыг хүртэл зохион байгуулдаг
учраас сайтар судалж, нэг байгууллагад хандах нь цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх давуу
талтай гэнэ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа