Зураг: Х.Баттулгын "Нүүрсчидийн намын бүлэглэл" УИХ-д сонгож болохгүй хэмээн нэрлэсэн
Сүүлийн үед улс төр хурцадмал, талцал, хуваагдал дунд байна. Энэ бүх задрал хуваагдлын эх нь өнөөх Тавантолгой. Монголын улстөрчдийн нэг хэсэг нь Тавантолгойг авч Энержи ресорус (MCS компани) компанид өгөх, цаашлаад тус компани өрийн барьцаандаа Хятадын талд өгөх байсан. Олон ч улстөрчид, учир мэдэх хүмүүс өнөөдөр зөвхөн энэ тухай ярьж байна.
УИХ-ын дарга З.Энхболд яг жилийн өмнө Тавантолгойн гэрээтэй холбогдуулж “Монголын ард түмний өмчийг аль нэг хувийн компанийн өрийн төлбөрт өгөхийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Зөвхөн УИХ-ын дарга Тавантолгойн орд газрыг ард түмнийхээ мэдэлд авч үлдэх гэж чаргууцалдаагүй, олон хүн түүний талд байдаг нь сүүлд өрнөсөн үйл явдлуудаас анзаарагдаж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг гэх мэтээр Ардчилсан намын гишүүд бүгд нэг талдаа гарч “Нүүрсчдийн нам”-ын эсрэг зогсчээ.
“Нүүрсчдийн нам” гэж юу вэ гэдэг нь Монголд хэдийнэ ил дол болсон зүйл. Уг албан бус намыг МCS компанийнхан тэргүүлж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Сү.Батболд, Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол улсын сайд М.Энхсайхан нараар гишүүнчлэлээ бүрдүүлсэн байдгийг хүн бүр ярих болж. Нэг ёсондоо хоёр том намын эрхмүүд нам хамааралгүй ашиг сонирхолоо нэгтгэж Тавантолгойн ордыг хувийн компанид өгөх бодлоготой гэсэн үг.
Энэ том бүлэглэлийн эсрэг З.Энхболд, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын Ардчилсан намын гишүүд “Үгүй” гэж хэлж чадсан. Гэтэл МАН-ын удирдлагууд олон түмнийхээ өмнө гарч ирээд “Тавантолгой бол та нарын өмч. Хэн ч булаах эрхгүй” гэж хэлж чадсангүй. Харин эсрэгээрээ Тавантолгойн ордыг авч үлдсэнийх нь төлөө УИХ-ын дарга З.Энхболдыг “Огцор” гэж шаардсан байна.
УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагадаа “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ” гэсэн нь МАН, улстөрч бизнесмэнүүдээс бүрдсэн “Нүүрсчдийн нам” гэгчийн талд байна уу гэж хардахад хүргэж байна. МАН-ын бүлгийн 26 гишүүний гарын үсгээр баталгаажсан албан бланк дээр ийм үг, өгүүлбэр орсон нь Таван толгой орд ард түмний мэдэлд хэр удах вэ гэсэн асуултыг давхар тавихад хүргэж байна.
Н.МЯГМАР

Зураг: МАН-ын гишүүдийн гарын үсэг
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа