Авилга авсан нь өгсөнтэйгээ бурууддаг тогтолцоог бид хуульчлаад ч дийлэхгүй нь. Учир нь авилгагүй бол ямар ч ажил урагшлахгүй болж. Зарим нь бүр авсан өгснөө олон нийтэд зарлан тунхаглаж байх юм. Мэдээж энэ буруу.
Аалзны тор мэт бах бөх болтлоо татагдсан энэ том сүлжээгээр ороогүй, гараагүй, дайраагүй, хүрээгүй улс төрч гэж үгүй. Бид өөрсдөө их хүлцэнгүй хүмүүс юм. Авсан гэнэлээ, өгсөн гэнэлээ гэхээс илүү ихийг хийхгүй юм. Бүх зүйлийг авилгадаж болдог болж. Эрүүл мэнд, Боловсрол, Төрийн үйлчилгээ гээд наад захын хэрэглээнүүд ч авилгаар хийгдэнэ.
Ажилд орох, тушаал ахих, дарга болох бол бүүр “том” авилгын “дэвсгэртүүд” гэсэн үг. Бид авсан, өгсөнтэй ч хамтад нь шийтгэдэг баймаар байна. Яг Хятадууд шиг. Авсан нь тогтоогдоод, өгсөн нь баригдвал эхлээд суудлаас нь буулгая, дараа нь давтан үйлдвэл “аавынд” хийчихье, бүүр засрахгүй бол “цаазалчихая” яг Хятадууд шиг.

Хамгийн муу муухай Хятад л байна гэж ам уралдан ярих хэрнээ хамгийн зөвөөр шийтгээд байгааг нь хэн нэгэн хэлчих вий гэсэн шиг таг өнгөрүүлэх нь “гэмт хүн гэлбилзэнэ” гэгчийн үлгэр үү. Анх төрийн албанд алба хашихад нь л авилгын хэргээр гэр бүлийн хамт ял эдэлж байгаа хүмүүсээр “зочлуулж” гэнэтийн бэлэг барьж байх жишээтэй. Зэрлэг хэрнээ сургамжит “өгүүлэмж”. Яадаг юм энэ том аалзны торон сүлжээнээс гарахын тулд үйлийн үрт итгэж сууснаас цаазалчихдаг байя л даа.

Нэг цаазлана, хоёр цаазлана дараа нь “айх” биз. Идэж ууж ханахгүй юм, та нарын хүүхдүүд үйлийг чинь үүрнэ дээ гэж хашгираад ч ойлгохгүй бол “яс маханд нь ойлгуулая” л даа. НҮБ-д хүний эрхийг дээдлэн цаазын ялгүй орон боллоо гэх сайхан мэдээний цаана авилга улам том “цэцэглээд” байгаа хэрэг биш үү.
Ugluu.mn
Б.Саран
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа