УИХ-ын гишүүн Х.Баттулга дөрөвдүгээр сарын 11 буюу энэ Даваа гарагт болсон үйл явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжавт өчигдөр хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтдээ “Санхүүгийн шалгалт хийх нэрийдлээр “Баянгол” зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа. Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй тусгай ажилтан бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа. Цагдаагийн тусгай тасаг үйл ажиллагаа явуулах тусгай дүрэмтэй.
Гэтэл ингэж тусгай ажиллагаа явуулсан нь дүрэм зөрчсөн явдал боллоо. Энэ бүхэнд ЦЕГ-ын дарга Р.Чингис албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. Цаашлаад миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо. Тиймээс Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье” хэмээсэн байна.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо