Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 270 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд Эмсид ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonata маркийн автомашины жолооч Г нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч гурван сартай Г нарын гурван хүүхэд гэмтжээ.

Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа