АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг байнгын хороогоор хэлэлцэнэ


Хууль зүйн байнгын хороогоор одоо АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна.

 

Тэрээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр өгөөд байгаа юм. Хууль зүйн байнгын хороо Н.Ганболдын хүсэлтийг нь хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжвэл өнөөдрийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эцэслэх юм. 

 

Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгавар болох байсан ч ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлээд байгаа.