Мэргэжлийн бокст хүч сорихоор АНУ-ыг зорьсон МУГТ Н.Төгсцогт маань эх орондоо түр хугацаагаар амрахаар ирлээ. Сонирхогчийн тулаанаас мэргэжлийн тулаанд шилжсэн түүний хувьд бэлтгэл сургуулилт ихтэй байгаагаас гадна сая яваад ирэхдээ хоёр америк, хоёр мексик гээд нийт дөрвөн удаагийн тулаан хийсэн аж. Мэргэжлийн спорт, мэргэжлийн тулаан учраас нэлээд хариуцлагатай, эрсдэл ихтэй, хамгаалалтгүй нимгэн бээлийтэй олон раунд зодолддог гэдэг утгаараа энэ нь спортын хүнд төрөлд ордог гэдгээ тэр өөрөө хэлсэн.
Учирсан болгоноо “нам” цохиж байгаа манай шилдэг тулаанчийн ойрын зорилго гэвэл чансаа өндөр байгаа аваргуудыг тулаанд дуудаж ялна гэсэн шүү. Нэг талаасаа энэ нь спорт ч гэлээ, нөгөө талаас олон үзэгчтэй бизнес талдаа асар их мөнгө эргэлдэж, энтертайнмент урлаг болтлоо хөгжиж чадсан аж. Тэрээр тэмцээнтэй үедээ өдөрт хоёр удаа, тэмцээнгүй үедээ өдөрт нэг удаа бэлтгэл хийж, бүтэнсайнд ганцхан өдөр амардаг гэсэн. Ямартаа ч Монгол улсынхаа нэрийг гаргаж, хүч, цөс ихтэй аавын хүү гэдгээ яруу тодоор харуулж байгаа “шаргуу” гавьяат маань долоо хоногийн хугацаатай ирсэн бөгөөд ирэх амралтын өдрүүдээр буцах юм байна.
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав