Өчигдөр 15 цагийн орчимд Баянгол зочид буудалд байрлах “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн" гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийхээр Цагдаагийн тусгай хүчнийхэн буусан. Эх сурвалжууд өгүүлэхдээ “Шалгалт хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой” гэсэн.
Баянгол зочид буудалд болсон үйл явдлын дараа 21 цагийн орчимд УИХ дахь АН-ын бүлэг төрийн ордонд шуурхай хуралдсан. Бүлгийн хуралдаан ширүүхэн өрнөж, УИХ-ын гишүүн Х.Баттулга тус хурлыг орхин гарсан байна.
Ингэхдээ “Х.Баттулга миний бие нийгэмд үнэхээр муухай харагдаад, АН-ын сонгуулийн амжилтад сөргөөр нөлөөлөх гээд байгаа бол би намаасаа гаръя, бие дааж нэр дэвшье. АН-ыг муухай харагдууллаа гэж хэлэгдэж байгаа бүх хүн бие дааж нэр дэвшье. Жишээ нь, Баярцогт чи Сэлэнгэдээ бие даачих, би Баянхонгорт бие даая, тэгээд хоёулаа гараад ирнэ шүү дээ” гэсэн талаар itoim.mn сайтад мэдээллэсэн байна.
Өнгөрсөн бямба гаригт АН-ын бүлгийнхэн Их тэнгэр эв нэгдлийн хуралдаанаа хийсэн талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлсэн. Гэвч өчигдөр өглөөний 8 цагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах нэгэн эмэгтэйг нэг эрэгтэйн хамт баривчилсан байна. Ингээд өдрийн 13 цагийн орчимд дээрх эмэгтэйг Цагдаагийн тусгай хүчний бие бүрэлдэхүүнийг ашиглан, ажлын байранд нь авчирч бичиг баримтад нь нэгжлэг хийж, хурааж авах ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Зориудаар баахан цагдаа нар авчирч асуудлыг хүндрүүлж байна. Төмөр замын хэргээс үүдээд хувийн хэвшлүүдийг шалгаж эхэллээ. Захиалагч нь удахгүй илэрнэ” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Medee.mn
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ