УИХ-д Нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшихээ нэгэнтээ зарласан дуучин ноён Бондгор буюу Ц.Амарбаяр сүүлийн үед өөртөө нэлээдгүй өөрчлөлтийг хийж байгаа сурагтай. Тамхинаас гарч, мөн өөрийн илүүдэл жинтэйгээ тэмцэж, фитнесс клубтэй “найзалж” байгаа гэнэ. Программист мэргэжилтэй мань эрийн хувьд төрснөөс дутуугүй нөхөрлөж ирсэн МУГЖ С.Жавхлан ахтайгаа ганзага нийлэх нь үү гэсэн хүмүүсийн хардлага ч байна.
Мэдээж түүнийг нэр дэвших болсонд “өөчилж” доош хийх гэсэн олон хүн байгаа ч хэн тэрээр “нийгэм нь өөрөө биднийг ийм байдалд хүргэж байна, хүсвэл та ч гэсэн үгээ хэлж, нэр дэвших боломжтой шүү дээ” хэмээн хариу өгсөн юм. Сүүлийн үед ноён Бондгор УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран Өвөрмонголчуудыг байлдан дагуулсан олон ангит киноны дуу “Чи бидэн хоёр” нэртэй дууг дуулсан нь өдгөө сошиал ертөнцөөр цацагдаад буй. За ингээд түүний гэр бүлтэйгээ байгаа нэгэн агшин бидний дуранд өртсөн юм.
Нэмж хэлэхэд түүний эхнэрийг Б.Золзаяа гэдэгм бөгөөд дуучин залуу маань эхнэртээ тун чиг их хайртайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа зарладаг бөгөөд сайхан монгол бүсгүй хэмээн магтах дуртай аж.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ