Д.Дагвадорж аварга “Баянгол” зочид буудал руу орлоо

Admin
19 цаг 42 минутын өмнө

“Баянгол” зочид буудлыг цагдаагийн тусгай албаныхан бүслээд буй. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар тус зочид буудлын оффист байрлаж байсан бөгөөд цагдаагийнхан дайрч орж, өрөөг нэгжиж эхэлсэн тухай бид мэдээлсэн.

 

Д.Дагвадорж аварга “Баянгол” зочид буудал руу орлоо

Тэгвэл мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж дөнгөж сая “Баянгол” зочид буудлын гадаа ирлээ. Түүнийг дотогш нэвтрүүлэхгүй байсан ч тус зочид буудлын арын хаалгаар хэдэн бөхчүүдийн хамт орлоо.

Тэрээр “Би дөнгөж сая твиттерээс мэдээлэл аваад яарч сандраад ирлээ. Хамтдаа хүлээцгээе. Учрыг нь лавлая” гэсэн юм.