"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ нийтэд танигдсан П.Анужингийн экс нөхөр буюу "Лайв Энержи групп"-ын захирал А.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр "Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн. Тухайн үед манай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.
Тэрхүү хөрөнгө оруулагч нь "Хуан Жу Гэг" киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун гэгч. Тэрбэрэ бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан хоёр хувааж тус мөнгийг хийсэн. Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан. Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Үүний зэрэгцээ гэрээний дагуу уг хэргийг Арбитрийн шүүхэд хянаж байгаа. Миний хувьд их аварга Д.Давгадоржид онц хохирол учруулаагүй байхад хэвлэл мэдээллийг ашиглаж миний эсрэг идэвхитэй мэдээлэл явуулж буйд гайхаж байна" гэсэн юм.
Харин экс нөхөр нь гэх А.Эрдэнэбатыг мэдээлэл хийсэнтэй холбогдуулж П.Анужин өнөөдөр твиттерт, "Нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж яваа залуу үнэнд гүйцэгдэж байна даа өөрөө!" хэмээн жиргэжээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа