Нүүрээ нууцлах од


Залуу дуучин А.Хишигдалай энэ удаад манай дуранд өртөхдөө нүүрээ нууцлан байлаа. Тэрээр дуучин Зоригттой хамтран хэд хэдэн хит уран бүтээлийн эзэн болсон бөгөөд тэд хаа ч цугтаа явдаг болоод удаж байгаа.

 

Харин тэрээр саяхан болсон нэгэн арга хэмжээнд ийнхүү ганцаараа ирсэн бөгөөд гэрэ зурагчдаа нэлээдгүй дөлсөөр байсан юм. Магадгүй шар хэвлэлийн гол дүр байх нь түүнд таалагдаагүй бололтой.