К.Номинжин Кристофер Тиний тоглолтод урилгаар оролцов


2014 онд АНУ-ын алдарт Карнеги Холл-д Грэммийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Кристофер Тиний тоглолт болж дуучин К.Номинжин урилгаар оролцож байсан билээ. Энэ жил түүний хоёр дахь бие даасан цомог нь гарч мөн Х.Номинжингийн “Цас наранд уярна” гэж монгол хэл дээр шүлэглэн амилуулсан дуу нь багтсан юм.

 

Тухайн үед Нью-Иоркт болох тоглолтод нь оролцох болсноо дуулгаж байсан К.Номинжин  Англи, Нидерланд, Герман, Австрали зэрэг найман орны найрал дуучидтай хамтран хоёр дахь удаагаа түүний тоглолтод оролцсон байна. Тэрээр оркестрын хамт хятад, япон, перс, санскрит хэл дээр дуулсан бөгөөд япон дуу нь хүний амьдралын бага, залуу, өтөлсөн гурван үеийг, хятад дуу нь гүн ухааны зам мөрийн,  перс хэл дээрх нь гүн ухааны, санскрит хэл дээрх дуу нь залбирлын тухай байжээ.

 

medee.mn