Төрд шургалсан хуурамч дипломтон


УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн бие төлөөлөгч С.Нямдаваа нь Мандах бүртгэл дээд сургуулийг төгсөөгүй хуурамч дипломтой болох нь батлагджээ. Тэрээр МАХН-ын дэргэдэх оюутны холбооны Хан-Уул дүүрэг хариуцсан даргын албыг хашдаг. Гэхдээ С.Нямдаваа уг хуурамч дипломоо ашиглаж улс төрийн төрийн албан хаагчын ажил ороод зогсохгүй Батлан хамгаалахын их сургуулийн магистр суралцаж байгаа аж. 

 

Гишүүнийхээ нэр барьж давхар ажилд орох гэж байгаад уг хэрэг ил болжээ. Мөн хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байдаг тул бусад хүмүүс ч үүнээс сургамж болох биз ээ.