Дуучин Солонго анхны бие даасан тоглолтоо хийнэ


Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан тоглолтуудыг олон нийтийн хүртээл болгохоор  “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт дөрвөн тоглолтыг толилуулах аж. 

 

Филармонийн гоцлол дуучин Б.Солонго “A night with” буюу “Үдэшлэг” тоглолтыг энэ өдрийн 19.00 цагт Филармонийн тайзнаа тоглоно. Түүний анхны бие даасан тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од /СТА/ ажиллаж байгаа аж. Түүнчлэн 30 орчим уран бүтээлч оролцох юм байна.