Чингисийн талбайд хуучин гутлууд үгээ хэлж байна


Монголын Залуучуудын холбооноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Гутлын жагсаал" арга хэмжээг Чингисийн талбай дээр өнөөдөр зохион байгуулж байна."Гутлын жагсаал"-д хөгжлийн гарц хайсан гутлууд цугларч байгаа бөгөөд гутлийн эзэд өөрсдийн хэлэх санаа, үзэл бодлоо цаасан дээр буулгаж, "хамт жагссан" аж.

 

“Жагсаал хүн бүрт нээлттэй. Жагсаалд очих хүсэлтэй хүн өөрийн нэг илүү гутлаа сугавчлаад очиход болно.

 

Эсвэл гутлаа, үзэл бодолтойгоо жагсаалд үлдээгээд орхих боломжтой” хэмээн зохион байгуулагчид онцолсон.Энэхүү жагсаалаас өнөөгийн нийгмийн өнгө төрх, үзэл бодол ямар байгааг та харж болох нь ээ.