“Петровис” ХХК-ийн охин компани “НИК”-ийг нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулсныг үнэлж Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийгмийн даатгалын газраас “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ-ОЛГОГЧ” байгууллагаар шалгаруулж батламж гардууллаа.
Энэхүү арга хэмжээ нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 500орчим байгууллага өрсөлдсөн юм. Шалгарсан байгууллагын хувьд батламж гардуулахаас гадна “Хүндэт дэвтэр”-т бичих, жилийн туршид алдаршуулах үйл ажиллагаа явуулах, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдээр дараалал харгалзахгүй үйлчилгээ авах, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй итгэл үзүүлэх гэх мэт урамшуулал дагалдаж байна.
“Петровис”, “НИК” компаниуд нь Монгол орны өнцөг булан бүрт, газрын тосны бүтээгдэхүүний хамгийн өргөн сүлжээг байгуулан ажиллаж буй тэргүүлэгч компани бөгөөд өдгөө 2500 орчимажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулан, шимтгэлийг хуулинд заасан хугацаанд нь ноогдуулан төлж, ажил олгогчийн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.
Хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь эх орныхоо өнцөг булан бүрт хөгжил түгээн ажиллаж буй нийт ажилтнуудын маань баяр билээ. Нийт хэрэглэгч, харилцагчигддаа талархал дэвшүүлье!
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа