Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав дээрмийн гэмт хэргийн талаар өчигдөр мэдээллээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 112 дээрмийн гэмт хэрэг бүртгэсэн нь нийт хэргийн 2.3 хувийг эзэлж байгаа гэв. Дээрмийн хэргийг ажил, сургуульгүй залуус шөнө оройн цагаар үйлддэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Мөн галт зэвсэг хэрэглэж банк, ломбард руу дайрсан гэх хэргүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ХVIII хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт төрсөн ах дүү нэвтэрч хоёр амтай тайрсан буугаар хий буудан сейфенд байсан 423 сая төгрөг дээрэмдсэн, мөн өнгөрсөн сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн XV хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны тооцооны салбарт үл таних эрэгтэй мөнгө нэхэж байгаад гарч зугтсан хэргийг иргэн Б үйлдсэнийг тогтоон шалгаж байгаа аж.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн II хорооны ломбарданд өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр масктай хоёр эрэгтэй дайран орж Н-г хий буудан айлган сүрдүүлж 800 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг А, А нар бүлэглэн үйлджээ. Цаашлаад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-д энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын II багт оршин суух иргэн Г бусадтай бүлэглэн “ТОЗ-8” буугаар бусдыг айлган сүрдүүлж хоёр сая төгрөг дээрэмдсэн хэргийг шалгаж байгааг дуулгав. Харин Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Капитал банк”-нд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд үл таних хоёр эрэгтэй банкны ажилтанд хүйтэн мэс тулган 14 сая төгрөг дээрэмдсэн хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоогүй байна.
Өнгөрсөн жил нийт 1600 гар утас, 1200-аад зурагт хулгайд алдсан гэх бүртгэл мэдээллийг танилцуулав. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар дайрч, довтолсон л бол дээрмийн гэмт хэрэг болдог байна. Мөн бусадтай бүлэглэн эд зүйлийг дээрэмдсэн бол 147.8 буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Эрүүгийн хуулийн 147.3-т дээрэм хийх явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж, зохион байгуулалттай үйлдсэн бол тухайн иргэнд 15-20 хүртлэх жилийн хорих ял ногдуулдаг байна. - See more at: http://www.unen.mn/content/61074.shtml?alias=society#sthash.St6Hy9r0.dpuf
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ