Загварын шоунд Монгол дээлтэй зочилсон Амай


Олонд анх DJ Амай нэрээрээ залуусын дунд танил болсон Ж.Золбаяр дэлхийг тойрон аялж “Монгол Бадарчин” цуврал номоо хүртэл гаргасан. Тэрээр үндэсний хувцсаараа гоён залууст үндэсний бүхнээ хайрлахыг уриалан байгаа. Тэр ч утгаараа Амай өнгөрсөн амралтын өдөр “Туушин” зочид буудалд болсон миссүүдийн загварын шоунд Монгол үндэсний дээл, хувцсаараа гоён ирсэн юм. Европ хослол, брэндээр гангарсан бүсгүйчүүд залуусын дунд түүний Монгол гоёл онцгойрч байлаа.