Залуу дуучин Бэки сонгуульд нэр дэвшихээ фэйсвүүк хуудсаараа дамжуулан зарласан. Тэрбээр энэ оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж, өрсөлдөх гэнэ. Энэ тухайгаа тэрбээр "Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ - н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давлагаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан Нара найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье!" хэмээн бичсэн.
Тэгвэл тэрээр саяхан “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болсон загварын шоунд саатсан. Ирэх есөн сард Улаанбаатарт болох “Face of beauty international-2016” олон улсын миссийн тэмцээний урьтал болон зохион байгуулагдсан "Missosology Mongolia" загварын шоунд түүний гэргий мисс Х.Бадамгэрэл оролцох байсан ч Дубайн загварын шоутай давхцсан учраас ийнхүү эхнэрээ төлөөлөн иржээ. Гэхдээ нэг талаараа ирэх сонгуулийн PR-аа хийх ч сайхан боломж биш гэж үү.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ