Д.Дагвадорж: Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй


Өнөөдөр "Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат мэдээлэл хийсэн. Тэрээр “Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдож, манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн байсан. Hua Yang Lung-ийн эхнэрийг монголчууд Хуан  жү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Hua Yang Lung-тай А.Эрдэнэбат миний нэр дээр арван сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн.

 

Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Ингээд захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн. Миний бие ганц ч доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Hua Yang Lung  хөрөнгө оруулсан арван сая ам.долларыг 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж байна. Тиймээс хэргийг шалгуулахаар Арбитрын шүүхэд хандсан байгаа” гэлээ. Дээрх асуудлыг Их аварга Д.Дагвадоржоос тодруулбал, тэрээр “Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй” гэсэн юм.