“Дэлхийн цирк Монголд” хаалтын тоглолтууд үргэлжилж байна


Циркийн асар эдгээр өдрүүдэд үдэш бүр үзэгчдээр дүүрэн хүүхэд багачуудын нүүр дүүрэн инээдээр хөглөгдөн байгаа билээ. “Дэлхийн цирк Монголд” тоглолт Үндэсний циркийн манежнаа ийнхүү гурав дахь жилдээ болж байгаа юм. Хүүхэд багачуудын сэтгэлийн хөөрөл болоод томчуудын шагшин магтах алга ташилтын доор бүхэл бүтэн хоёр цаг 40 минут сэтгэл сэргэж, нүд баясгасан гайхалтай тоглолт үргэлжилсээр байгаа юм.

 

Арслан сургагчийнхаа амнаас мах идэн, морь унан манежнаа тойрч, Оросын циркчид газарт дүүлэн нисч, лам, гөрөөс, сармагчин, сургуулилттай нохой циркийн манежнаа үзэгчидтэй уулзан өөр өөрсдийн ур чадварыг гайхуулан байгаа. БНХАУ-ын циркчид бүсгүйн олстой үзүүлбэр, монголын болон Америкийн циркийн жүжигчний тэнгэрт дүүлэн нисэх эрсдэл дүүрэн ч эрч хүчээр буцалсан үзүүлбэр, ах дүүсийн тэнцвэрийг агшин алдахгүй харах торгон боломж, Монгол нугараач охидын гайхалтай уян налархай нугаралт, Оросын алиалагч залуугийн хөгжөөнт хоржоонтой агшнууд гээд энэ бүхнийг тольдох торгон боломжийг “Дэлхийн цирк Монголд” тоглолт олгожээ. 

"Дэлхийн Цирк Монголд" тоглолтод оролцож байсан одоо оролцож байгаа нийт жүжигчид тэдний ур чадварыг аль хэдийн гадаадын улс оронд зохиогддог олон улсын циркчдийн тэмцээнд үнэлж алт, мөнгө, хүрэл цомыг гардуулсан нь чадвар муутай жүжигчид авчирч Монгол үзэгчдийг хууран мэхэллээ гэж хэлж байгаа зарим нэг хүмүүсийн үгнээс зөрүүтэй байгааг энэхүү тоглолтыг, үзсэн хэн хүнгүй хэлнэ. Мөн эх орныхоо нэрийг гадаадад гарган олон улсын циркчдын фестивалиас хоёр алтан цом, нэг мөнгөн цом хүртсэн монголын циркчид өнгөлөн байгаа.

 

Тиймдээ ч анх 7 хоног товлогдсон “Дэлхийн цирк Монгол-2016” тоглолт үзэгчдийн хүсэлтээр товоо дахин 7 хоногоор сунган хаалтын тоглолтуудаа үдэш бүр 19:00 цагт толилуулсаар байгаа юм. Та тив дэлхий алгасахгүйгээр дэргэдээсээ дэлхийн циркийн гайхалтай, ховор, ур чадвар шаардсан үзүүлбэрүүдийг нэг дороос үзэх боломжийг олгож байгаа “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг буухаас нь өмнө заавал амжаад үзээрэй. Хаалтын тоглолтууд энэ амралтын өдөр 11.00, 15.00, 19.00 цагт тус тус тоглон өндөрлөх юм шүү.