“Монгол ньюс” мэдээллийн төвд уул уурхайн салбарт 10 гаруй жил бизнес эрхэлсэн гэх Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.Тэрээр мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж түүний компанийн төсөлд зарцуулах гэж байсан 10 сая ам.долларыг хувьдаа авч завшсан талаар хэлсэн юм.
Тодруулбал, Ж.Эрдэнэбат одоогоос хэдэн жилийн өмнө сүмогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдож, тэд түүний төслүүд дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчдыг танилцуулсан аж. Тэрхүү хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун буюу Хятадын алдарт жүжигчин “Хуан Жу Гэг” –ийн дүрийг бүтээсэн Жао Вэйгийн нөхөр аж. Тэрхүү хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Эрдэнэбатын нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн ч тэр мөнгө Д.Дагвадорж аваргын хувийн данс рүү оржээ.
Энэ асуудлын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн гэх Хуан Ёу Лун Ж.Эрдэнэбатаас өнөөх 10 сая ам.доллараа эргүүлэн нэхсэн байна. Өөрийнх нь компани болон хувийн дансанд нэг ч ам.доллар орж ирээгүй учраас Ж.Эрдэнэбат олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа аж. Арбитрын шүүхэд хандаад гурван жил болж буй ч ямар нэг хариу ирээгүй байгаа гэнэ. Ж.Эрдэнэбат энэ асуудлыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын нэр хүндийг бодон олон нийтэд дэлгээгүй өнөөг хүрсэн гэнэ.
Дашрамд, уг хэвлэлийн хурлыг иргэн Ж.Эрдэнэбат цагдаагийн хамгаалалтад хийсэн юм. Хэвлэлийн хурал хийж дууссаны дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй. Мөн уул уурхайн ямар компани ажиллуулдаг талаараа ч мэдээлэл өгөөгүй юм. Тэрээр энэ хэргийн хүрээнд Монголын шүүх, цагдаагийн байгууллагад хандсан хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа