Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2016.04.05/ нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг хэдийч эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна. Өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улиралын амралт дуусч, хичээл эхэлсэн тул хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа