Загварын ертөнцөд өөрийн байр сууриа олоод баттай хан хэрмээ босгож чадсан эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бол “Asian model star” өргөмжлөлт Э.Энхболд юм. Тэрээр Английн кент хотноо болсон “MR world 2013” тэмцээний Авьяаслаг арван мистерийн нэгээр тодорч байсан.Найз нөхөд, загварынхан түүнийг Эндого хэмээн дууддаг.
Тэрээр БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгч.Түүний гэргий дизайнер Д.Отгонжаргал өнгөрсөн жил Азийн шилдэг дизайнераар тодорч байсан. Дизайнер Ж.Отгонжаргал өдгөө “O Couture” загварын товчоог удирдан өөрийн брэндийг гарган байгаа.
Эндого өнгөрсөн амралтын өдөр Туушин зочид буудалд болсон "Missosology Mongolia" загварын шоун ийнхүү зочилсон. Түүний гэргий энэ үдэш дэлхийн миссүүд болон монголын миссүүдийг өөрийн брэндийн гоёлын даашинзуудаараа чимсэн юм.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ