Рок Дээгий


Хийлч Ч.Дэлгэрцэцэг өнгөрсөн амралтын өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд найз нарынхаа хамт саатсан юм. Тэрээр ирэх есөн сард эх орондоо болох “Face of beauty international-2016” олон улсын миссийн тэмцээний урьтал болон зохион байгуулагдсан "Missosology Mongolia" загварын шоунд ийнхүү саатсан.

Загварын өндөр мэдрэмжтэй бүсгүй энэ удаад хар савхиар гоён рок стилийг сонгожээ. 

 

Тэрээр хамгийн сүүлд “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажиллан үзэгчидтэй сар гаруйн хугацаанд цэнхэр дэлгэцээр өөр өөр гоёл, стиль бүрдүүлэн уулзаж байсан билээ.