Архины хэтрүүлсэн хэрэглээний хар гайгаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг дахин гарлаа. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригаас мягмар гаригт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “Л” гэх зочид буудлын өрөөнд нэгэн эмэгтэй амиа алдсан байсан талаар баттай эх сурвалж мэдээллэлээ. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход талийгаач, 32 настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байжээ.
Түүнтэй хамт уг зочид буудалд гурван хүн байсан аж. Эл хэрэг шөнийн 03:00 цагийн үед гарсан байна. Эх сурвалжийн мэдээллэснээр, 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд хамт архидан согтуурсан байжээ.
Энэхүү хэрэг гарсан “Л” гэх зочид буудалд очиж мэдээлэл авах гэсэн боловч хаалттай байсан бөгөөд үүдэндээ зарна гэх зар тавьсан байв. Бид байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд халдахгүй байх үүднээс буудлын нэрийг нууцлаж, зургийг нь танигдахгүй болголоо. Энэхүү хэрэгт хамт байсан хүмүүсийг нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа