Сүүлийн жилүүдэд нэрд гарч, олонд танигдах гэсэн хүн бүр л нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр түгээж хэн нэгний анхаарлыг татах гэж оролдох болж. Урлаг гэдэг нүцгэлэхийн нэр биш шүү дээ. Урлагийн бүхий л төрөл хүнд ухаарал хайрлах, үлдэцтэй байх, хүмүүжлийн чанартай байх ёстой байтал сүүлийн үеийн манай урлагийн чиг хандлага ямар нэгэн үлдэцгүй, мэдээлэлгүй болж.








Дэлгэцнээ гарч байгаа кино нь хүртэл нэг бол хэт баян амьдралын тухай /энгийн амьдралаас тасарсан/ өгүүлдэг бол нөгөө хэсэг нь хэт ядуугийн зовлонгоос санаа зовмоор өгүүлнэ. Бүтээлээс нэг ч зүйлийг ойлгохгүй шахуу гарна. Учир нь хөнгөн хийсвэр мэдээлэл олонтой, утга зүйн хувьд алдаатай байх юм. Ихэнх кино баар цэнгээний газар танилцаад л зочид буудалд үйлдэл нь өрнөсөн маягтай болж. Кино урлагаар “хэнийг хааш нь” сургаад байгаа нь энэ вэ? Амьдрал нь тогтсон хүн хүүхдүүддээ дагуулан дэлгэцийн урлагийг үзэх аргагүй хэн хэн нь “ичмээр” болчихож
.
Тайзны хошин шог, бүүр хэлэх ч юм биш. Сайхан инээгээд хэсэг хугацаанд жаргалтай санагдавч театраас гарч амжаагүй мартаж байх юм. Инээдмийн ертөнцөөр өгүүлэмжтэй, дэлхийд алдартай зохиолуудыг тоглохын оронд хэн нэгэн эмгэн өвгөнийг дуурайгаад “яана вэ” хэмээн тоглоно. Энэ ч бас урлагийн хар тал болоод хөгжчихөж. Драмын жүжгүүдийг үзэх нь арай нэг амьдралд ойр байх юм. Гэхдээ драмын театрийн жүжиг тэр бүр тавигдаад байхгүй юм.![anu_81379543632013-11-26-11-21[www.urlag.mn]](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2016/04/anu_81379543632013-11-26-11-21www.urlag_.mn_-435x600.jpg)
Дуун урлаг хүмүүжүүлэхээ болисон тухай бид өгүүлж байсан бол энэ удаад эмэгтэй жүжигчдийн тайчдагийг болиулмаар байна. Тайчсан болгон од биш юм шүү. Урлагийн ертөнц өөрөө хатуу шүүлттэй, он цагийн эрхээр хэн нь хэн бэ гэдгийг ялган хэлдэг болохоос тайчсан бүрээр нь үнэлэхгүй л болов уу.
Урлагийн төлөө хэмээн хувцасаа тайлж хаа сайгүй “үнэгүй” хөврөх таны “нүцгэн” зураг танд урлагийн нэр хүндийг өгөхөөс илүү “нийтийн 00” лугаа иргэдэд санагдах нь олонтаа. Соён гэгээрүүлэх урлагийн энэ их тайз, дэлгэцийг бүү “гутаа”, “ бүү доромжил”. Залуу сайхан дээрээ дүрээ мөнхөлье гэдэг байх.
Гэхдээ нийгэм “чанга” байх үеийн урлагийн жинхэнэ зүтгэлтнүүд нүцгэлэхгүйгээр олондоо танигдан амьдарсан юм шүү. Тэдний урлагийн түүхэнд оруулсан хувь нэмэр ч агуу. Тэдний замаар зөв алхахгүй бол урлагийг “нийтийн 00” болгоод байна шүү “ТАЙЧИГЧДАА”.
Б.Саран

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна