Улстөрийн халуун тогоон дотор орох байх газраа олж ядан үсчихээс наагуур хүндхэн байдалд байгаа "Женко” өнгөрсөн амралтын өдрөөр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гэрээр очиж, нууцхан уулзалт хийсэн сурагтай. Ордноос гадуур, олны нүднээс далдуур болсон тэдний уулзалт улс төрд чухам юу зөгнөнө вэ. Саяхныг хүртэл өстөн дайсан мэт явсан энэ хоёр улстөрч хэдийдээ нөхөр болсныг, одоо чухам юун дээр нэгдэж байгааг сонирхохгүй орхих "тэнэг” ховор биз.
Хамтарсан Засгийн газарт нэг танхимд байхын л таарамж муутай тэд шүүх дээр уулзаж, нэг нь нөгөөгөөсөө уучлалт гуйх "арга хэмжээ” авхуулж ч байлаа. Ажил хийх гэтэл Ц.Нямдорж садаа боллоо гэж Х.Баттулга нь гомдоллож, хариуд нь хэзээний шазруун зангаараа Ц.Нямдорж төмөр замын асуудлаар түмэн булайг нь тоочиж явсан үе бий. Эцэст нь Ц.Нямдорж "Баттулга аа, чамайг засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе” хэмээн элэглэж, "удахгүй үнэн нүүр чинь танигдана аа” хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хүртэл улалзуулж байсан.
Харин "үнэн нүүр” нь танигдаж, орох байх газаргүй, намаасаа шахагдахдаа хүрч яваа өнөөх Тулгатайгаа "үнэнч шударга” Ц.Нямдорж өдгөө сэм сүжрэх болсны учир юу юм бол доо. Женко чухам юу сэдчихээд сөрөг намын "өстөн” Ц.Нямдоржтой сэм уулзав гэдэг сонирхолтой. Улс төрөөс тийм ч амархан гараа өргөөд гараад явчихгүй "шийр заахаар” шийдсэн Женко, Нямдоржтой нөхөрлөх болсны цаад шалтгаан нь юу ч байж мэдэх ч тэдний нөхөрлөл Ардчилсан намд л лав сайныг авчрахгүй болов уу.
Л.БАТ
ЭХ СУРВАЛЖ: ТОНШУУЛ.МН
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна