Зумба фитнес бол сэтгэл сэргээм эрч хүчийг бэлэглэдэг.


“Голден жим” фитнес клубын сургалт хөгжил хариуцсан захирал 
Ө. Долгормаатай зумба фитнесийн талаар ярилцсан юм. 

 

Сур: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс 
хүргэе. 

 

Доко : Сайн байцгаана уу?  Эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэж байна.

 

Сур: ” Голден жим ” фитнес клуб байгуулагдсан цагаасаа л олон нийтэд чиглэсэн 
арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирснийг хүн бүр  мэдэх болжээ.
 Мисс & Мистер-ийн тэмцээн, хүүхэд залуус, насанд хүрэгчдийн дунд жин хасах 
удаа дараагийн уралдаан тэмцээнүүд гээд л олныг дурдаж болох юм. 
 Харин энэ удаа та Монголд анх удаа зохиогдож байгаа “ЗУМБА ПАРТИ”–ний 
талаар уншигчиддаа тодорхой мэдээлэл өгөх үү?  Яагаад энэ парти зохион 
байгуулагдах болсон бэ?

 

Доко : Сүүлийн үед манай залуусын сэтгэлгээ өөрчлөгдөж идэвхитэй 
хөдөлгөөнтэй байх нь  эрүүл илүү бүтээмжтэй байх үндэс гэдгийг ойлгодог болсон 
нь үнэхээр бахархууштай.
Голден жим фитнес клуб , Монголын зумба фитнесийн холбоо хамтран  2016 оны 
4 сарын 8-нд хаврын анхны хамгийн том “Зумба парти" - г зохион байгуулах гэж 
байна. 

Зумба фитнесийг 2012 оноос Монголд анх удаа олон улсын эрхтэйгээр “Голден жим” фитнес клубт зааж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд зумба фитнесээр 

хичээллэдэг хүмүүсийн тоо өсч , маш их хүлээлттэй хичээлүүдийн нэг болж 
хүрээгээ тэлж чадлаа. Иймд манай хамт олон ярилцаад интертаймент цоо 
шинэлэг " Зумба парти" -г  зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж 
байна.  Энэ партийд маань урилгаар дуучин Хишигдалай, Мисс Мистер 
тэмцээнүүдийн маань удаа дараагийн аваргууд тухайлбал Хүсэлтүвшин, Чинсанаа 
зэрэг урлаг, спортын алдартай эрхэм зочид хүрэлцэн ирж бидэнтэй хамт нэгэн 
үдшийг Зумбаагийн ертөнцөөр аялан өнгөрүүлэх юм. 

 

Сур: Зумба фитнес хэзээ хаана үүссэн болоод бусад фитнесийн төрлүүдээс 
юугаараа ялгаатай вэ ?

 

Доко : Зумба фитнес 1990 оноос Латин америкд үүссэн бөгөөд 2000 оны эхэн үеэс 
дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгаа фитнесийн нэг төрөл юм. Сүүлийн 
жилүүдэд холливудын одод хүртэл уг фитнесийг сонирхон хичээллэх болсон. 
Зумба фитнес нь Латин америк бүжгийг фитнес хөдөлгөөнтэй хослуулдагаараа 
бусад фитнес төрлүүдээс илүү эрч хүчтэй, сонирхолтой, хөгжилтэй, интертаймент 
тал нь давамгайлсан  байдагаараа ялгагддаг юм. Тийм ч учраас уг фитнес 
төрлөөр нэг цаг хичээллэхэд 800 ккал шатаах бүрэн боломжтой байдаг. Зумба 
фитнес нь дотроо гантильтай зумба, стептэй зумба, акуа зумба, сандалтай 
зумбагаас гадна ахимаг насны хүмүүст зориулсан зумба, хүүхдийн зумба гэх мэт  
олон төрлүүдтэй байдаг л даа. 

 

Сур: Монголын Зумба фитнесийн холбооноос зохион байгуулсан хүүхдийн зумба 
фитнес хөтөлбөрийн талаар уншигчиддаа сонирхуулахгүй юу? 

 

Доко : 2014 онд Монголын Зумба фитнесийн холбоо ЕБС-дын дунд Зумбагийн 
багш бэлтгэх сургалтыг ДЭМБ, Боловсролын яамтай хамтран зохион байгуулсан 
юм. Уг сургалтын зорилго нь хүүхдийг бага наснаас нь  дасгал хөдөлгөөнд 
сонирхолтой байдлаар уриалан дуудах, эрүүл мэнд хөдөлгөөний боловсрол 
олгоход оршиж байсан. Бидний зохион байгуулсан  сургалт их үр дүнтэй болж,  
нийслэлийн 6 дүүргийн  36 сургуулийн биеийн тамирын багш нарыг хамруулан 
Зумба фитнесийг бага насны хүүхдүүдэд заах анхан шатны сертификатыг 
гардуулж өгсөн юм. Улмаар ЕБС-дын дунд “Зумбаг хэн сайн бүжиглэх вэ” 
уралдааныг зохион байгуулсан нь олон хүүхдүүдээс талархал хүлээсэн сайхан 
хөтөлбөр болсон билээ. 

 

Сур: Зумба фитнесээр анхлан хичээллэж байгаа хамт олон албан 
байгууллагуудын дунд Зумба фитнесийн тэмцээнийг зохион байгуулах боломжтой 
юу?  

 

Доко :  Зумба фитнес өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудад эрчимтэй хөгжиж , бүх 
нийтийн спорт болох хэмжээнд хүрээд байгаа билээ. Иймээс манай хамт олон 
дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, Монгол улсдаа уг фитнесийг илүү их 
таниулан хөгжүүлэх , хүн бүрийн байнга хичээллэдэг хайртай спорт нь болгохын 
төлөө хийж байгаа олон арга хэмжээнүүдийн нэг нь удахгүй зохиогдох гэж байгаа 
энэ Зумба Парти юм. Цаашид бид зумба фитнесийг  албан байгууллагуудад болон 
оюутан залууст ойртуулан сурталчилж, сонирхолтой ажлуудыг зохион байгуулах 
төлөвлөгөөтэй байна.

 

Сур:  Зумба фитнесээр хичээллэсэн хүн ямар үр дүнд хүрэх вэ? 

 

Доко : Зумба фитнес нь хөгжилтэй , сонирхолтой аргаар илүүдэл жинтэй 
хүмүүсийг эрчимтэй жин хасч тураадаг гэдгээрээ олон улсад шалгарсан хөтөлбөр 
юм. Зумба фитнес бол сэтгэл сэргээм эрч хүчийг хүн бүхэнд бэлэглэдэг учраас уг 
фитнест дурлан дахин дахин хичээллэх хүсэл хүн болгонд төрдөг гэж хэлж болно.  
- Сэтгэл санаа өөдрөг болж өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. 
- Хөдөлгөөний эвсэлгүй хүн түргэн хугацаанд хөдөлгөөний эвсэлтэй  
болно. 
- Богино  хугацаанд эрчимтэй жингээ хасна.
      - Бүх булчин жигд ажилласанаар биеэ өв тэгш хөгжүүлнэ гээд олон үр 
дүнд хурдан хугацаанд хүрэх боломжтой л доо.

 

Сур :  . 4 сарын 8 ний өдөр зохион байгуулагдах Зумба Партийд хэдэн хүн оролцох 
боломжтой вэ?  Зумбагийн талаар юуг мэдэж авах вэ?. 

 

Доко : Зумба фитнест насны хязгаар гэж байдаггүй учраас хүн бүр хичээллэх 
боломжтой. Иймээс манай партийд оролцохыг хүссэн хүн болгонд үүд хаалга 
маань нээлттэй. Та уг партийд хүрэлцэн ирснээр зумба фитнесийн үүсэл хөгжил,  
зумбагийн талаар цогц мэдээлэлтэй болохоос гадна олуулаа цоглог хөгжмийн 
хэмнэлд  нэгэн зэрэг хөдөлгөөн хийж, таатай мэдрэмжийг мэдрэх болно.
 Голден жим фитнес клубын хувьд Зумба фитнесийг нийтэд сурталчлан таниулах 
тал дээр цуврал DVD хичээл, гарын авлага бэлтгэн гаргасан учраас ирсэн хүн бүрт 
тодорхой ойлголт өгөх бүрэн боломжтой юм.

 

Сур:  Цаашид ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?. Зумба 
фитнесээр хичээллэх хүсэл сонирхолтой хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?.

 

Доко :  Бидний хувьд зумба фитнесийг олон нийтэд сурталчлах мөн мэргэжлийн 
тамирчдыг бэлтгэн олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулах гээд  
төлөвлөж бодсон зүйл их байгаа. Зумба фитнест сонирхолтой хүмүүс  манай 
Голден жим фитнес клубын аль ч  салбарт ирж хичээллэж болно. Харин энэ 
чиглэлээр цаашид  сурч хөгжих хүсэлтэй залуусыг Монголын Зумба Фитнесийн 
Холбоон дээр ирж , бидэнтэй холбогдон хамтран ажиллах боломж, бололцоо бий 
гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

 

Сур: Энэ их ажлын хажуугаар цаг зав гаргаж , сонирхолтой яриа дэлгэсэн танд 
баярлалаа. Удахгүй болох Зумба партийд нь амжилт хүсье.

 

Доко : Баярлалаа.  Ингээд Зумба фитнесийг сонирхдог болон хичээллэхийг хүссэн 
хүн бүхэнтэй 4 сарын 8 - ны үдэш 20 цагт Vegas night club - т болох Зумба партий 
дээр  уулзацгаая.