“ Үлгэрийн баатар” Дэлгэрсайхан


Хошин урлагийн салбарт уран бүтээлээ туурвин байгаа жүжигчин Д.Дэлгэрсайхан энэ удаад үлгэрийн баатрын дүрд хувирчээ. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Үлгэрийн баатар” киноны гол дүрд тоглосон юм. Тэрээр энэхүү киноныхоо зохиолыг өөрөө бичин өөрөө гол дүрд нь тоглосон. Инээдмийн баяраар үзэгчдэд нээлтээ хийсэн “Үлгэрийн баатар” ийнхүү манай дуранд өртлөө.