Д.Дагвадорж аварга хүүхдийн эмнэлэг байгуулна

Admin
Өчигдөр 14 цаг 30 минут

Асашёорюү Д.Дагвадорж хүүхдийн эмнэлэг барихаар болжээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард твиттер хуудаснаа “Дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг удахгүй нээнэ. Монгол Улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо шинэчлээсэй. Үнэндээ мөнгөтэй хүн эдгэрдэг байна” хэмээн бичиж байсан юм. Харин өчигдөр түүний нэгэн гэрэл зураг цахим сүлжээнд тархсан бөгөөд уг зургийн тайлбарт аварга хүүхдийн эмнэлэг байгуулахаар ажлуудаа зохицуулж яваа талаар дурьджээ.