Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг мисс, топ модель Х.Бадамгэрэл нэлээд хэдэн сарын өмнө Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид чуулсан энэхүү шоуны үеэр зохион байгуулагчид нь Х.Бадамгэрэлийн ур чадварыг ихээхэн онцолж байсан бөгөөд түүний ковер зургийг сурталчилгааныхаа нүүр царай болгосон гэдэг.
Тэгвэл өдгөө тус шоунд дахин оролцохоор болсон тухайгаа топ модель Х.Бадамгэрэл "За нэг мэдээтэй. Дубай руу эргээп явахаар боллоо. Дубай болон тэр бүсдээ храмгийн том гэж тооцогддог "Fashion Forward in Dubai Fall Winter Fashion Week"-д уригдан оролцохоор боллоо.
Түрүүгийн удаа намайг тэнд байхад сураглаж хайж эх орондоо ирсэн хойно албан ёсны санал болон урилгаа Монголын үндэсний дизайнерүүдийн холбооны тэргүүн Одонгэрэл эгчид минь явуулсан юм байна. Зардал эннэ тэр нь шийдэгдээгүй болохоор тодорхой шийдэлд хүрээгүй байлаа. Тэгсэн бүх зардалын маань даахаар боллоо. Ингээд Дубайд дараагийн бүр ч том арга хэмжээ хүлээж байна... Дубайд байгаа Монголчуудаа энэ шоуг үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Үзэгчид дуэд Монгол хүмүүс сууж байвал зөндөө баярлаад бүр сайн хичээх болно" хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Уг шоу гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд болно” хэмээн мэдээлж байсан юм.
Тэрээр хэдхэн цагийн өмнө өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр “Bashar Assaf” загвар зохион бүтээгчийн бүтээл дээр хаалт хийгээд Парад гараан дээр ингээд гарсан юм. Маш их баярласан. Тайзны ард шууд л чамаар хаахаар боллоо шүү Андра баяр хүргье гэдэг байна шд ккк. Шоу сэтгэл дүүрэн сайхан болжийнөөө. Энд дизайнерийн эхлэл төгсгөл хийж байгаа моделиуд хамгийн чухал учраас гоё мэдрэмж авлаа” хэмээн бичжээ.
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ