Реалити шоуны од Ким Кардашяны төрүүлсэн хоёр хүүхэд нөхрийнх нь биш гэсэн дуулиан дэгдлээ. Ямар ч гэсэн Ким Кардашян удаан хугацааны турш жирэмслэх гээд чадахгүй байсныг та бүхэн санаж байгаа байх. Иймээс Ким нөхрөөсөө жирэмслээгүй, харин хуучин амрагтайгаа байхдаа үр тогтоож хөлдөөсөн байснаа умайдаа суулгасан гэж “The Star” бичжээ.

Зарим сонин хэвлэлийн баталж буйгаар Кимийн нөхөр, рэппер Канье Уэст эхнэрээ өөр хүний хүүхэд төрүүлсэн гэж сэжиглэн ДНК-н шинжилгээ хийлгэхээр болжээ. Тэр бүү хэл хэрэв хүү, охин хоёрын ядаж нэг нь өөрийнх нь биш бол Ким Кардашянаас сална гэсэн юм байх. Ким, Канье нарын том охин Норт 2 настай бол хүү Сейнт нь 3 сартай билээ.
Харин өөр бусад эх сурвалжид бичсэнээр нөхцөл байдал тэс өөр гэнэ. Канье Уэст ихэд уурлан хилэгнэж, эхнэрийн болон өөрийнх нь нэр төрд халдсан хэргийг зүгээр өнгөрөөхгүй гэж мэдэгджээ. “Одоо тэр хэрхэн, яаж өшөөгөө авах талаар бодож тунгааж байгаа. Канье Уэст маш их гомдож, уурласан тул хамгийн муухай аргыг олох гэж толгойгоо гашилгаж байгаа. Тэр бүү хэл ийм мэдээ нийтэлсэн сонин сайтуудтай шүүхдэлцэнэ гэж мэдэгдсэн” хэмээн “The Hollywood Life” баталж байна. Нэмж өгүүлэхэд, Ким өмнө нь 2 удаа салж байсан, түүний нөхрүүдийг Дэймон Томас, Крис Хамфрис гэдэг байсан.

www.mnews.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна