Путин шинэ найз амрагаараа ази эмэгтэйг сонгожээ


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийд алдартай “News Corporation” группийн эзэн, медиа магнат Руперт Мердокийн гурав дахь эхнэр Венди Денгтэй болзож байгааг Оросын хэвлэлүүд онцолжээ. 2014 онд Путин 30 жил ханилсан Людмилагаасаа салсан бол Венди 14 жил ханилсан Мердокоос мөн салсан аж. Людмила энэ оны эхээр өөрөөсөө 16 насаар дүү Артур Очеретный гэгчтэй гэрлэсэн билээ. Путины хувьд хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож байсан ч эхнэртэй болоогүй хэвээр байгаа билээ.