Гал улаан гоёлын эзэн

Admin
Өчигдөр 11 цаг 21 минут

Загвар өмсөгч Нармандах саяхан бослон “Монгол туургатны мисс-2016” тэмцээний финалын тоглолтыг үзэхээр ирэхдээ ийнхүү манай дуранд өртлөө. Тэрээр  “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч бөгөөд энэ удаад мэргэжил нэгт найзыгаа дэмжихээр цэцгийн баглаа зэхэн иржээ. 

 

Миссийн тэмцээний хаалтын арга хэмжээнд загварын бүсгүй тун ч дэгжин сонголт хийсэн байлаа. Тэрээр гал улаан хослол, час улаан “LV” брэндийн цүнхтэй хослуулан гангарсан нь олноос  онцгой байлаа.