Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар гурван өдөр хандивын тоглолт хийж, “Илгээлтийн эзэд” хандивын аяныг эхлүүлж, тоглолтын орлогоо малчдад зориулахаар шийдэж өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад илгээсэн билээ. Гэтэл гавьяат дуучин С.Жавхлангийн нутгийн удирдлагууд жудаггүй муухай зан гаргажээ.
Тодруулбал, төрсөн нутаг руугаа илгээсэн илгээлтийн өвс тэжээлийг нь замаас булаан авч дамлан зарсан хэргийг С.Жавхлан өчигдөр дуулаад өөрийн эрхгүй гомдож уйлсан байна. Учир нь түүний малчдад илгээсэн тусламжийн өвсийг нь Увс аймгийн Улаангом сумын ардчилсан дарга нар замаас нь хүлээж аваад зарчихаж гэсэн мэдээг гавьяатад өгчээ. Энэ талаар Улаангом сумын дарга нар нь “Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан” хэмээн хариулт өгсөн байна. Ийм хуншгүй хударгагүй загнасан Засаг дарга болон удирдлагуудтай С.Жавхлан зад заргалдахаар шийджээ.
zaluu.com
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна